2026 оны III улирлын БИЗНЕС АЯЛЛЫН БАГ ЗАМДАА ГАРЛАА!
Үндэсний брэнд бүтээгч Грийн групп нь ажилтнуудынхаа ур чадвар, манлайллыг хөгжүүлэх, бизнесийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор удирдлагын түвшний ТОП-100 ажилтнаа улирал бүр бизнес аялалд хамруулдаг уламжлалтай.
Энэ удаад 2026 оны III улирлын бизнес аяллын багт ажлын гүйцэтгэл, манлайллаараа шалгарсан 16 ажилтан БНСУ-ын үзэсгэлэнт Жэжү арлыг зорин өнөөдөр замдаа гарлаа!
Тус аялал нь ажилтнуудын манлайллыг дэмжих, байгууллагын тогтвортой өсөлтийг хангах, бизнесийн цар хүрээг тэлэх зэрэг олон талын ач холбогдол бүхий бодит хөрөнгө оруулалт юм.
Үндэсний брэнд бүтээгч Грийн группийн зүгээс 2026 оны дараагийн БИЗНЕС АЯЛАЛАА хэдийн төлөвлөсөн бөгөөд бидний дараагийн зогсоол:
- Дэлхийн эдийн засаг; бизнесийн төвлөрөл болох АНУ
- Мэдээллийн технологи; инновацын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй ЭНЭТХЭГ
- Аялал жуулчлал; аж үйлдвэрлэлийн бүтээмжээрээ бүс нутагтаа тэргүүлж буй ТАЙЛАНД улс байх болно.
ДЭЛХИЙД ХАМТДАА ТӨЛӨӨЛНӨ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!







