ГРАФИК: Дэлхийн хамгийн дуу чимээтэй хотууд
Дэлхийн томоохон хотуудын өдрийн цагаар хэмжсэн замын хөдөлгөөний дуу чимээний хэмжээ (dB) бүс нутаг бүрийн авто замын сүлжээ, тээврийн хэрэгслийн нягтрал болон хот төлөвлөлтөөсөө хамааран асар их зөрүүтэй байна. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тайлан болон 2024 онд Улаанбаатар хотод хийгдсэн хэмжилтийг нэгтгэн график дүрслэлээр харууллаа.
Судалгааны тоо баримтаас харахад Ази, Өмнөд Азийн хөгжиж буй орнуудын хотуудад замын хөдөлгөөний дуу чимээний бохирдол хамгийн өндөр түвшинд байна. Энэ нь авто замын замбараагүй хөдөлгөөн, хуучин автомашины хэрэглээ болон дуут дохио тасралтгүй ашиглах дадалтай шууд холбоотой. Тухайлбал, Бангладешийн Дакка хотод замын шуугиан дээд талдаа 119 dB хүрч дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт заасан бол Энэтхэгийн Морадабад (114 dB), Пакистаны Исламабад (105 dB), Вьетнамын Хошимин (103 dB) хотууд араас нь бичигджээ.
Улаанбаатар хотын үзүүлэлтийг улаан өгнөөр ялган харуулав
Харин Европ болон Ойрх Дорнодын зарим хотод авто замын бүтэц сайтай, цахилгаан болон нийтийн тээврийг сайн хөгжүүлснээс замын хөдөлгөөний шуугиан харьцангуй бага байна. Тухайлбал, Иорданы Ирбид хотод замын шуугианы дээд хязгаар нь 60 dB байгаа бол Францын Лион, Испанийн Мадрид хотуудад 69 dB-ээс хэтрэхгүй байна. Европын Стокгольм, Белград зэрэг хотуудад ч замын шуугианы түвшин 70 dB орчимд баригдаж байгаа нь хурдны замын сүлжээг орон сууцны бүсээс тусгаарлаж, дуу чимээ тусгаарлах хаалт суурилуулсантай холбоотой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
