ОРГИЛ худалдааны төвийн хичээлийн шинэ жилийн хямдралтай худалдаа 8-р сарын 15-наас эхэлнэ
Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдээд буй энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн бэлтгэлийг базааж, шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ сонгон худалдан авах үе эхэлдэг.
Жил бүр хичээлийн шинэ жилийн үеэр хэрэглэгчдэд өргөн сонголт, боломжийн үнийг санал болгодог ОРГИЛ худалдааны төвийн “Хичээлийн шинэ жилийн хямдралтай худалдаа” 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулагдах гэж байна.
Хямдралтай худалдаа ОРГИЛ худалдааны төвийн бүх салбар дэлгүүрт нэгэн зэрэг явагдах бөгөөд хичээлийн шинэ жилийн бэлтгэлд шаардлагатай бичиг хэрэг, хичээлийн хэрэгсэл, цүнх болон бусад өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнийг олон төрлийн сонголтоос худалдан авах боломжтой.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл нь нэг өрхийн хувьд багагүй зардал шаарддаг тул хэрэгцээт бүтээгдэхүүнээ нэг дороос, боломжийн үнээр сонгох нь цаг хугацаа болон өрхийн төсөвт хэмнэлттэй байдаг. Энэ хүрээнд ОРГИЛ худалдааны төв хэрэглэгчдэд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттой, хямдралтай үнээр хүргэхээр бэлтгэжээ.
Ингэснээр эцэг эхчүүд өөрт ойр байрлах ОРГИЛ худалдааны төвийн салбараас хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг нэг дороос базаах боломжтой юм.
Хугацаа: 2026.08.15–2026.09.01
Байршил: ОРГИЛ худалдааны төвийн бүх салбар дэлгүүр
Хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ ОРГИЛ-оос — өргөн сонголт, хямд үнээр нэг дороос.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
