ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Засвар шинэчлэлтийн ажлын улмаас энэ сарын 14-ний 23:00 цагаас Монелийн гудамжийн замыг хэсэгчлэн хаана

Г.Мөрөн, iKon.mn
2026 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Монелийн гудамжны авто замыг шинэчлэн засварлаж байна.

Энэ хүрээнд тус замын хоёр километр хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь хийж, асфальтбетоноор хучих тул энэ сарын 14-ний 23:00 цагаас эхлэн 17-ны 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хаахаар болжээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн зорчих замаа төлөвлөнө үү гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.