Эмэгтэй волейболчид Зүүн Азийн АШТ-д хоёр хожигдлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
9 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Зүүн Азийн волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-нээс 17-ныг дуустал Хонконгт болж байгаа билээ.

Япон, БНСУ, БНХАУ, Монгол, Макао, Тайвань болон Хонконгийн баг оролцож байгаа тус тэмцээнд манай эмэгтэй шигшээ баг Өмнөд Солонгосын багт 0:3, Хонконгийн багт 1:3-аар дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ.

Зүүн Азийн АШТ-д БНХАУ, Японы баг тус бүр таван удаа түрүүлсэн байдаг. Тэдний араас Тайванийн баг гурав түрүүлсэн амжилтаар удаалж байна. Харин манай тамирчдын хувьд 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртсэн амжилттай. Харамсалтай нь 2010 онд хагас шигшээд шалгарсныг эс тооцвол волейболчид гавьтай амжилт үзүүлсэнгүй.

Тэр ч бүү хэл хожих нь хүртэл цөөрлөө. Өнгөрсөн жил V байрны төлөө Макаог 3:0-ээр илүүрхсэн нь сүүлийн жилүүдэд авсан ганц хожил нь гэж хэлж болно.

Зүүн Азийн АШТ эрэгтэйчүүдийн тэмцээн хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотод болоход эрэгтэй волейболчид анх удаа хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл эрчүүдийнхээ амжилтыг бүсгүйчүүд 26 жилийн өмнө буюу 2000 онд үзүүлж байв. Тодруулбал Улаанбаатар хотод болсон тус тэмцээний шигшээд Японы багт дийлдсэнээр мөнгө, найман жилийн дараа мөн нийслэл хотод зохион байгуулахад Тайванийг хожоод хүрэл медаль авч байжээ.