Дүнжингарав, Нарантуул худалдааны төв рүү хүргэх богино эргэлтийн хоёр чиглэлийн автобус энэ сарын 17-28-нд үнэгүй үйлчилнэ

Б.Мөнхтуяа, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал эхлэхэд дөрөв хоног үлдлээ.

Дэлхийн 196 улсын төлөөлөл оролцох энэ хурлын үеэр хийгдэх нийтийн тээврийн зохицуулалтын талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газар(НТБГ)-ын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд дараах мэдээллийг өгөв.

зураг
 

Тэрбээр “Тус хурлын зочид төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар 17 чиглэлд үйлчилнэ. Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Дүнжингарав, Нарантуул худалдааны төв орчмын зарим авто зам, зогсоолыг түр хаахаар болсон. Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд болон зорчигчдын эрэлт хэрэгцээг хангах үүднээс богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

Тухайлбал

  • 120 мянгат-Дүнжингарав худалдааны төв-Нарантуул худалдааны төв,
  • Офицеруудын ордон-Нарантуул зах-Дүнжингарав худалдааны төв зэрэг чиглэлд үйлчилнэ.

Мөн тус худалдааны төвүүдээр дайран өнгөрдөг 13 чиглэлийн 120 тээврийн хэрэгслийн тоо болон чиглэлд өөрчлөлт орохгүй” гэлээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс