Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар тогтвортой байхыг Цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Хур тунадас:

  • 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод 
  • Хур тунадас: 14-нд бороо орно, дуу цахилгаантай. 
  • Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. ширүүснэ.
  • Агаарын температур: 14, 15-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +18...+23 градус, бусад хугацаанд шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.