Нидерландын эрэгтэй шигшээ баг 48 жилийн дараа анх удаа гадаад дасгалжуулагчтай болов

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нидерландын хөлбөмбөгийн холбооноос эрэгтэй шигшээ багийн шинэ дасгалжуулагчаа танилцууллаа. Тодруулбал испани мэргэжилтэн Шави 2030 оны хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) хүртэл "Нисдэг Голланд"-ыг чиглүүлэх даалгавар авчээ.

Энэ жилийн ДАШТ-ий дараа тус улсын шигшээгийн дасгалжуулагч Рональд Коеман халагдсан. Түүний оронд ирсэн Шави өдгөө 46 настай. Тэрбээр анх удаа шигшээ багийг удирдах албанд томилогдож байгаа юм. Өмнө нь Испанийн "Барселона"-д гурван жил дасгалжуулагчаар ажилласан билээ.

Коеманы хувьд 2018-2020 онд улсынхаа шигшээд ажиллаад 2023 оноос дахин дасгалжуулагчаар томилогдсон. Энэ жилийн ДАШТ-д түүний удирдлага дор нидерландчууд хэсгээ тэргүүлсэн ч шөвгийн 32-т Мароккогийн шигшээд хожигдсон юм.

Мөн 2024 оны Еврод багаа хагас шигшээд хүргэж байв.

Нидерландын эрэгтэй шигшээ баг 1978 онд Австрийн Эрнст Хаппелийн удирдлага дор ДАШТ-д оролцсоноос хойш 48 жилийн дараа гадаад дасгалжуулагчтай болж байна.

 

Эх сурвалж: Reuters