Сахилга хариуцлагын зөрчил гаргасан гаалийн 97 байцаагчид арга хэмжээ авчээ
Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас сүүлийн үед илрүүлсэн хэрэг, зөрчил болон албан хаагчдын сахилга хариуцлагад авсан арга хэмжээний талаар мэдээллээ.
ГЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар "Дотооддоо албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой арга хэмжээг тогтмол авч ажиллаж байна. Энэ оны эхний долоон сард гаалийн улсын 97 байцаагчид сахилгын арга хэмжээ авсан. Албан тушаал, зэрэг дэв харгалзахгүйгээр сахилгын арга хэмжээ аваад байна.
Зургаан албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тул арга хэмжээг авсан. Мөн хууль хяналт байгууллага, шүүхээс шийдвэр нь гарсан 22 албан хаагчийн эрхийг түдгэлзүүлсэн.
Гаалийн зөрчил, бусад хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг мэдэж байгаа бол гаалийн байгууллагатай хамтарч ажиллаарай. 1800-1281 тусгай дугаарт холбогдон шуурхай мэдээлэх боломжтой" гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

