Чихрийн шижингийн үед хэрэглэдэг, тураадаг гэх 1,300 орчим тарилгыг улсын хилээр оруулж ирэхийг завджээ
Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас сүүлийн үед илрүүлсэн хэрэг, зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл өгч, анхааруулга хүргэлээ.
Тэрбээр "Эм, эмнэлгийн хэрэгслийн зөрчил илэрч байна.
Сүүлийн үед иргэд гадаадаас чихрийн шижингийн үед хэрэглэдэг, тураадаг гэх тарилгыг арилжааны зориулалтаар оруулж ирэхийг завдсан үйлдлүүд илэрсэн.
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр энэ оны эхний долоон сард 40 удаагийн зөрчил илэрсэн. 1,300 орчим тарилгыг хураан авч, саатуулж хуулийн байгууллагад шилжүүлээд байгаа.
Мэргэжлийн эмчийн заавар, зөвлөмжөөр хэрэглэдэг эм танг гар дээрээс цахим орчноос худалдан авч өөрсдийн эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг анхааруулах ёстой. Энэ бол эмчийн хяналтад хэрэглэдэг эм. Улсын хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарч байгаа учраас шуурхай хяналт тавьж хураан авч саатуулж ажиллаж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

