БИЧЛЭГ: “СОР17”-ын үеэр эдгээр зам дагуух зогсоолуудыг түр хаана
Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал(COP17) наймдугаар сарын 17-23-нд Улаанбаатар хотод болно.
Энэ үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, богино эргэлтийн автобусны маршрут, нэмэлт зогсоолын зохион байгуулалтыг хэрэгжүүлнэ. Иймд иргэд та бүгдийг хувийн автомашинаар зорчихоос аль болох татгалзаж нийтийн тээврийн маршрут, цагийн хуваарь, замын түр зохицуулалтын мэдээллийг урьдчилан авч эдгээр өдөрт зорчих хөдөлгөөнөө төлөвлөхийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ)-аас зөвлөв.
"СОР17"-ын үеэр түр хаах зогсоолуудын байршил:
- Нарантуул болон Дүнжингарав худалдааны төвийн зогсоолыг хаана
- Замын цагдаагийн газрын баруун урд уулзвараас Чулуун овооны аюулгүйн тойрог
- Зүүн дөрвөн замаас Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвар
- Хоум плазагаас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар
- Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Их Монголын уулзвар хүртэлх зогсоолууд.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
