"13А маягтыг цуцлахаар болсон. ЭМДҮЗ-ийн хурлаар албан ёсны шийдвэр гарна"

Б.Бадамгарав, IKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тухайн иргэн Өрхийн Эрүүл Мэндийн Төв(ӨЭМТ)-дөө тусламж үйлчилгээгээ авч, ӨЭМТ-өөс үзүүлэх боломжгүй үйлчилгээг дараагийн шатлалын эмнэлгээс авахад өвчтөн шилжүүлэх явц нь журмаар зохицуулдаг. 

Энэ дагуу өвчтөн шилжүүлэхдээ 13А маягтыг ашигладаг учиртай. Гэхдээ 13А маягттай холбоотой асуудал нь иргэдэд чирэгдэл учруулах, цаг хугацаа алдах, үл ойлголцол үүсэх нэг шалтгаан болдог гэдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс 13А маягтыг цуцлахаар болж буйг албаны эх сурвалж баталлаа.

Албан ёсны шийдвэрийг Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөл(ЭМДҮЗ)-ийн хурлаас гаргах бөгөөд одоогоор хурлын тов гараагүй байна.