"Лос Анжелес Лэйкерс" шинэ эзэдтэй боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны хамгийн нөлөө бүхий том хотын баг болох "Лос Анжелес Лэйкерс" шинэ эзэдтэй боллоо. Хөрөнгө оруулагч, тэрбумтан Жошуа Кушнер, Walt Disney кино компанийн ерөнхийлөгч асан Роберт Айгер нар хамтдаа $12.5 тэрбумаар багийг худалдаж авчээ.

Өнгөрсөн жил тэрбумтан Марк Уолтер тус багийн дийлэнх хувьцааг худалдаж авснаар багийн үнэлгээ $10 тэрбумд хүрч байв. Уг хэлэлцээрийг Удирдах Зөвлөлөөс өнгөрсөн оны аравдугаар сард албан ёсоор баталгаажуулсан.

М.Уолтер мөн мэргэжлийн бэйсболын багийн "Лос Анжелес Дожерс" багийн эзэн гэдгээрээ спортын ертөнцөд хэдийнээ танигдсан нэгэн билээ.

Гэхдээ өнгөрсөн сард гарсан мэдээллээр М.Уолтерын эзэмшдэг компанийг хуулийнхан шалгаж эхэлсэн нь түүний бизнесийг ганхуулж эхэлсэн бололтой. Гэхдээ ийм богино хугацааны дараа багаа зарах шийдвэр гаргасан нь бизнесийн ертөнцийнхөнд "цочирдом" үйл явдал болжээ.

Өдгөө 41 настай Жошуа Кушнер, 75 настай Роберт Айгер нар өмнө нь Лас Вегас хотод шинэ баг байгуулах төсөлд хамтрахаар төлөвлөж байсан юм. Харин энэ наймааны дараа уг төслөө орхисон гэж үзэж байна.

Жошуа Кушнер үүнээс өмнө Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны ерөнхийлөгч Жианни Инфантиногийн шинэ төсөлд хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан билээ. Өнгөрсөн долдугаар сард $20 тэрбумын үнэлгээтэй арилжааны охин компани байгуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан нь ихээхэн хэл ам дагуулсан юм.

 

Эх сурвалж: Reuters