Энэ сарын 21-23-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

М.Батчимэг, ikon.mn
37 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны 04-р сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Хур тунадас

  • 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг,
  • төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна.

Салхи:

  • 23, 25-нд говь, тал, хээрийн нутгаар,
  • 24-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: 

  • Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус
  • бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
  • 23-наас нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.