ДААТГАЛЫН ЛУЙВРЫН ГЭМТ ХЭРЭГ: Олон улсын даатгалын луйвар илрүүлэлтийн мэргэжилтэн Монголд ажиллаж байна

ikon.mn
1 цаг 32 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсад даатгалын залилан нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд энэ нь шударгаар даатгуулсан бүх иргэдээс мөнгө хулгайлж буй хэрэг юм.

Олон Улсын даатгалын луйвар илрүүлэлтийн мэргэжилтэн Rudolf Frei Монголын Даатгалын компаниуд болон Санхүүгийн Зохицуулах Хороонд сургалт орон зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Тэрээр даатгалын луйвар илрүүлэлтийн чиглэлээр 20 гаруй жил дагнан ажиллаж байгаа туршлагатай билээ. Мандал болон Тэнгэр даатгалд 2025 оноос хойш мөн зөвлөгөө өгөн ажиллаж байна. 

зураг
 
зураг
 

Саяхан болсон Монголын Эрсдэлийн Форумд Rudolf Frei илтгэл тавин даатгалын луйвартай хэрхэн тэмцэж бууруулах олон улсын туршлага хуваалцлаа. Даатгалын залилантай төр, зохицуулах байгууллага, даатгалын компаниуд хамтран тэмцэж  шударгаар даатгуулсан бүх иргэдээ хамгаалах нь салбарын хөгжилд маш чухал ач холбогдолтойг ойлгууллаа.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.