Хүүхэд, залуучуудын театраас "Тэс" ШТС болон Хилчин хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсарч, төв замын хоёр байршилд хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болжээ.
Зам хаах байршил 1:
Улсын Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС хүртэл авто замыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, дөрөвдүгээр сарын 22-ны өглөө 06:00 цагт нээнэ.
Зам хаах байршил 2:
Улсын Хүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуу авто замын хөдөлгөөнийг маргааш орой буюу дөрөвдүгээр сарын 22-ны 23:00 цагаас дөрөвдүгээр сарын 23-ны 06:00 цаг хүртэл хаана гэж мэдээллээ.
Жолооч нарыг түгжрэлийг тооцоолж өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
