Нийслэл рүү орж ирдэг баталгаат бус буюу хулгайн 21 замд хөдөлгөөнт эргүүл гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ажиллах 10 хяналтын пост, баталгаат бус замд 21 хяналтын пост байгуулан ажиллуулах захирамжийн төслийг боловсруулжээ.

Энэ дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоонд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар(НЭМГ), Тээврийн Цагдаагийн Албаны(ТЦА) ажилтнууд хяналт шалгалт, халдваргүйжүүлэлт хийж байгаа бол маршрутын бус 21 замд Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ), Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын(НЦУГ) хамтарсан хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд 290.6 мянган толгой мал, амьтныг вакцинжуулж, 92 хувийн гүйцэтгэлтэй байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Малын SАТ1 төрлийн шүлхий өвчний тархалт Төв аймгийн Эрдэнэ суманд бүртгэгдсэн тухай хотын дарга мэдээлж байв.