Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ

Б.Бадамгарав, IKon.mn
49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганаар хэлэлцэж байна.

Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор эмч нарын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргалаа.

Уг хүсэлтэд "Эрүүл мэндийн ойлголтыг бүхэлд нь үгүй хийж, бидний өмнө тулгамддаг хамгийн ноцтой асуудал бол бүх төрлийн тамхинд донтох явдал. Тэр дундаа зохицуулалтгүй байгаа, хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрч, ирээдүй маань никотиноос хамааралтай болсон нь хамгийн ихээр сэтгэл зовоож байгаа юм. ЕБС-ийн сурагчдын бараг 80 хувийнх нь уушгины багтаамж муу байгаа нь зарим судалгаагаар гарч байна. Тэд электрон тамхи хэрэглэж байгаа нь үүний томоохон шалтгаан болж байна. 

Тамхи импортлогч компаниуд улс орны хувьд татвар чухал, чангарсан бодлого далд эдийн засгийг өөгшүүлнэ гэж анхааруулан заналхийлж байгаа мэт аймшиггүйгээр мэдэгдэл хийдэг улс оронд бид амьдарч байна. Хорт зуршлыг өдөөдөг хортой бүтээгдэхүүн улс орондоо оруулж ирдэг улсууд ийм том дуугардаг байх нь цөөхөн монголчуудын ирээдүйд тун халтай.

Монгол төрийн тэргүүн, эв нэгдлийг илэрхийлэгч эрхэм Ерөнхийлөгч танаа,

Эрүүл монгол хүний төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө эрх ашигт дөрлөгдсөн талуудад чөдөр болж, эрүүл мэндээ эрхэмлэж байгаа хүмүүст дэм болж, төр түшигч нарт ухаалаг шийдвэр гаргах ёстойг чиглүүлж өгнө үү" гэжээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг