"Баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл зарна" гэх цахим залилангаас сэрэмжлэхийг анхааруулав
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр(2026.07.02) болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын явцыг хэлэлцжээ.
Тодруулбал баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд 204, Хүй долоон худагт 347 худалдаа, үйлчилгээний цэгийг батлагдсан журам, шаардлагын дагуу байршуулж, иргэдэд аюулгүй, чанартай хоол хүнсээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Харин баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл зарна гэх цахим залилангаас сэрэмжлэхийг анхааруулж, зөвшөөрлийг зөвхөн хууль, журамд заасан шаардлагын дагуу олгохыг сануулжээ.
Түүнчлэн наадмын талбай орчимд 22,000 автомашины зогсоол гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бага насны хүүхдэд зориулсан бүсийг тусгайлан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн зүгээс баярын өдрүүдэд Хүй долоон худаг чиглэлд нийтийн тээврийн үнэ төлбөргүй маршрут гаргаж, өглөө 08:00 цагаас орой 22:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэхээр бэлтгэл хангаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

