Алдартай сэтгүүлч эмэгтэйн амийг хөнөөх захиалга өгсөн хэргийн сэжигтэн бизнесмэний шүүх хурал Мальтад эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн салбарын нэр хүндтэй төлөөлөгч эмэгтэйн амийг хөнөөх захиалга өгсөн хэрэгт сэжиглэгдэж буй томоохон бизнесмэний шүүх хурал Лхагва гарагт Газар дундын тэнгисийн арал улс Мальтад эхэлжээ.

Энэ хэрэг тус улсын нийгмийг цочроож, засгийн газрыг нь хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход хүргэж байсан юм.

53 настай сэтгүүлч Дафне Каруана Галициа гэрийнхээ ойролцоо, автомашинд тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдаж байжээ.

Тэрбээр Мальтын бизнес, улс төрийн элитүүдийн хоорондын хэлхээ холбоо, авлига, хээл хахуулийн сүлжээг илчилж байсан хүн юм.

Түүний эрэн сурвалжилсан ажлыг “Ганц эмэгтэйн WikiLeaks” гэж тухайн үед нэрлэж байжээ.

зураг
 
Сэжигтэн Йорген Фенек

Мальтын томоохон бизнесмэн Йорген Фенек сэтгүүлч эмэгтэйн аллагыг захиалсан хэрэгт сэжиглэгдэж байгаа.

“Ээжийн минь аллагаас хойш есөн жилийн дараа уг хэргийг захиалсан хэрэгт буруутгагдаж буй хүн шүүх хуралд оролцож байна” гэж сэтгүүлчийн хүү Пол Каруана Галициа өчигдөр сошиал хуудсандаа бичжээ.

Түүний гэр бүлийн өмгөөлөгч Жэйсон Аззопарди шүүх хуралд Фенек өөрийн биеэр оролцож байгааг мэдээлсэн байна.

Сэтгүүлч эмэгтэйн аллага дэлхий нийтийн анхаарлыг татаж, Европын Холбооны хамгийн жижиг гишүүн улсын хууль эрх зүйн тогтолцооны алдаа дутагдлыг ил болгож байсан юм.

 

Эх сурвалж: AFP