Монгол Улсын нийт ахмад настнуудын 70 хувь нь нийслэлд амьдарч байна

П.Сайнжаргал, IKON.MN
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаас аравдугаар сарын 01-ний өдрийг олон улсын ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан билээ. 

Манай улсын нийт хүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байна.

Ахмад настнуудын 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 108 настай байна.

Монгол Улсын нийт ахмадуудын 70.8 хувь нь Улаанбаатар хотод, 29.2 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. 

зураг