"Аравдугаар сарын 3-ныг дуустал 6 сартайгаас 6 настай хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлнэ"
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах зорилтот бүлгийн 293,200 иргэнээс өнөөдрийн байдлаар 66% буюу 179,546 иргэнийг хамруулжээ. Эдгээрээс:
- Жирэмсэн эмэгтэй: 2,800-аас 863 (30.8%)
- 6 сартайгаас 6 настай хүүхэд: 210,400-аас 103,147 (49.0%)
- 65-аас дээш насны иргэд: 34,720-аас 24,296 (69.9%)
- Архаг хууч өвчинтэй иргэд: 27,750-аас 23,724 (85.4%) байна.
Аравдугаар сарын 3-ны өдрийг дуустал 6 сартайгаас 6 настай хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэхээр болжээ.
Харин хүний папиллома вирусийн (HPV) халдвараас сэргийлэх дархлаажуулалтад 11 настай 40,377 хүүхэд хамрагдахаас 28,283 хамрагдаж, 70%-тай байгаа бол умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт 85,129 эмэгтэй хамрагдахаас 46,356 нь хамрагдсан байна.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
