Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна
2026 оны есдүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 162,297 хүн улирлын томуугийн вакцинд хамрагдаж, нийт хамралт 32.5 хувьд хүрээд байна.
Үүнээс Улаанбаатар хотод 113,587, орон нутагт 48,710 хүн дархлаажуулалтад хамрагджээ.
Хүүхдийн насны бүлгээр:
- 6 сар–1 нас: 15.6%
- 1–2 нас: 17%
- 3–6 нас: 47%
Ялангуяа 6 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдийн вакцины хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэдээлэл харуулж байна. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ улирлын томуугийн вакцинд хамруулж, томуугаар өвчлөх болон хүндрэх эрсдэлийг бууруулаарай. Вакцин хийх цэг, цагийн талаарх мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс аваарай гэж Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
