АЙЧИ НАГОЯ 2026: Байт харваачид тэмцээнээ өндөрлүүлэв
IKON.MN
Гэрэл зургийг М.Мөнхзул (Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо)
Японд үргэлжилж байгаа Азийн наадмын байт харвааны төрөлд манай тамирчдын тэмцээн өндөрлөлөө.
Энэ сарын 27-нд эхэлсэн уг төрөлд өнөөдөр рекувр харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсанд Б.Урантунгалаг Энэтхэгийн Моход Кумкун Анильд дийлдлээ.
Мөн Б.Оюун-Эрдэнэ Казахстаны Александра Жэмляновад дийлдсэн юм.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн Д.Дашнамжил Хонконгийн тамирчинд 4:6, Б.Буянтүшиг Тайванийн тамирчинд 3:7-гоор ялагджэа.
д
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
