Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар байр түрээслүүлэх саналыг энэ сарын 24-нийг дуустал хүлээж авна
Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын явцын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин танилцууллаа.
Түүний мэдээлснээр төрийн өмчийн таван цэцэрлэгийн барилгыг ашиглан нэг ээлжид 840 хүүхэд хоёр ээлжид 1,680 хүүхдийг хотхоны бага сургуульд хамруулах боломжтой байгаа аж.
2026-2027 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны саналыг долоодугаар сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авч байгаа бөгөөд сургуулийн зориулалтаар 46 хорооны нутаг дэвсгэрт саналыг хүлээн авах юм байна.
Харин төрөлжсөн ахлах сургуулийг дөрвөн чиглэлд хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
