УИХ: Н.Учралын Засгийн газар байгуулагдсанаас хойш өргөн барьсан гурван хуулийн төслийг эцэслэн баталлаа
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд нийт 40 гаруй хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Н.Учралын Засгийн газар байгуулагдсанаас хойш өргөн барьсан гурван хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 40 гаруй хуулийн төслийг эцэслэн баталж байгаа нь энэ юм. Тухайлбал:
- Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалтад 86 гишүүн оролцож, 71 нь дэмжлээ.
- Засгийн газраас 2026 оны тавдугаар сарын 12-ны өргөн барьсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтад 87 гишүүн оролцож, 73 нь дэмжлээ.
- Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 12-ны өдөр өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Уг хуулийг баталснаар тэтгэвэр авч байгаа 500 мянга гаруй ахмадад шимтгэл төлсөн хугацаанаас нь шалтгаалсан 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох, 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгийн цалингаасаа тэтгэвэр тооцуулсан 140 мянган иргэдийг хамруулж, асуудлыг итгэлцүүрээр шийдэх зорилгоор 2.4 сая төгрөгийн цалингаас тэтгэврийг тооцож, зөрүүг арилгах бодлогын шинэчлэлийг хийх юм байна. - Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдөр өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалтад 89 гишүүн оролцож, 77 нь дэмжлээ. Уг хууль батлагдсанаар янжуур тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины онцгой албан татварыг 30 хувь болгох юм. Мөн хамрын тамхинаас авдаг байсан 20 хувийн гаалийн татварыг онцгой албан татвараар тооцно
ВИДЕО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

