Улаанбаатар хотын гудамж, талбайг усаар шүрших ажлыг эрчимжүүлэхээр болсныг мэдээлэв

Д.Янжиндулам, ikon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хот тохижилтын аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 2,349 байгууламжид засвар үйлчилгээ хийжээ.

НЗДТГ-аас мэдээлснээр 646 спорт тоглоомын талбай, 87 бичил цэцэрлэгт хүрээлэн, есөн цэцэрлэгт хүрээлэн, 279 чийрэгжүүлэх талбай, 34 нэршил бүхий талбай үүнд багтсан байна. Мөн 67 байршилд 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн долоодугаар сарын 1-ний байдлаар 12 төрлийн 638,943 ширхэг цэцэг тарьж, гүйцэтгэл 92 хувьд хүрчээ.

Нийслэлийн харьяа байгууллагууд “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөл”-д тусгах саналаа ирүүлэх, хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналтыг тавьж ажиллах, хагас коксон шахмал түлш худалдан авах ажлыг эрчимжүүлэх, 2026 оны долоодугаар сарын нэгнээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүүтэр, суррон унахыг хуулиар хориглосон тул хэрэгжилтийг хангуулах, сурталчлан таниулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, явцыг газар дээр нь шалган, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх, усаар шүрших ажлыг нийслэлийн удирдах ажилтнууд эрчимжүүлэхээр болжээ.

Мэргэжлийн хүний тайлбарласнаар Улаанбаатар хотын гудамж, талбайд хийсэж буй улиас модны унгарил дуусах хугацаа өнгөрсөн ч үргэлжилсээр байна. Эм улиасны унгарилыг багасгахад модыг хэлбэржүүлэх, үүрийг нь огтлох, усаар шүрших зэрэг арга үр дүнтэй байдаг нь тогтоогджээ.