М.Мандхайг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар, Л.Мөнхбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгов
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар зарим байнгын хорооны дарга нарыг сонголоо.
Тухайлбал Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхайг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонгов.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77 хувь нь тус тус дэмжсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцов.
МЭНДБАЯРЫН МАНДАХАЙН ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1988-1998 онд МУИС-ийн дэргэдэх хэл бичгээр гүнзгийрүүлсэн лицей сургууль /Бүрэн дунд/
- 2002-2005 онд Аялал жуучлалын удирдлагын дээд сургууль (ITM), Монгол
- 2003-2005 онд Вест Лондон коллеж (West London College), Их Британи, Лондон хот Аялал жуулчлалын (агент) удирдлагаар диплом
- 2007-2008 онд Их Британи дахь Америкийн олон улсын их сургууль (International University of America in the United Kingdom), Лондон хот - Бизнесийн удирдлагын магистр
- 2023 оноос МУИС-ийн УТСОУХНУС-ийн докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2006-2008 онд “Office of Fair Trading” Засгийн газрын агентлаг (Лондон хот, Их Британи) Хэрэглэгчийн зөвшөөрөл комплайнс хариуцсан мэргэжилтэн
- 2008-2009 онд “Ази Номхон Далайн Хөрөнгө Оруулалтын Партнерс” ХХК- Төсөл хариуцсан менежер
- 2009-2011 онд Нортенсек ХХК (брокер, диллер, андеррайтерийн үйлчилгээ) Хамтран үүсгэн байгуулагч, Бизнес Хөгжил Хариуцсан Захирал
- 2011-2015 онд “Оюу Толгой” ХХК Нийгмийн Төслүүд Хариуцсан төслийн менежер
- 2015-2016 онд “Нүүдэлчин Групп” ХХК Дэд Захирал
- 2016-2018 онд Монголжин Стратеги Консалтинг ХХК – үүсгэн байгуулагч, зөвлөх
- 2018-2021 онд “Сүү” ХК Гүйцэтгэх захирал
- 2022-2024 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр “Бизнес ба Хүний эрх” төслийн Үндэсний зөвлөх
- 2023-2024 онд Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбоо Ерөнхий Нарийн Бичгийн дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2026 оноос Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
ЛХАГВЫН МӨНХБААТАРЫН ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1995 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль
- 1999 онд Монгол Улсын их сургууль Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр
- 2008 онд Отгонтэнгэр их сургууль, хууль зүйн ухааны магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
- 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
- 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
- 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч
- 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч
- 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2013 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх
- 2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2022-2023 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
- 2023-2024 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024-2025 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
- 2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2026 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
