УИХ-ын гишүүдийн 2025 оны Хувийн Ашиг Сонирхол, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг
Төрийн өндөр албан тушаалтнуудын 2025 оны Хувийн Ашиг Сонирхол, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг(ХАСХОМ)-ийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн гаргажээ. Эндээс бид УИХ-ын гишүүдийн ХАСХОМ-ийг хүргэж байна.
Нийт хөрөнгөөр нь жагсаан харуулахад Ч.Анар 54.5 тэрбум, Ч.Номин 48 тэрбум, Г.Очирбат 35 тэрбум, Ж.Ганбаатар 34 тэрбум, Б.Түвшин 33 тэрбум, Ж.Энхбаяр 22 тэрбум төгрөгийн хөрөнгөөрөө жагсаалтыг тэргүүлэв.
Нийт 126 гишүүний 110 нь буюу 87% нь тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй байна.
Бид Д.Ганмаа гишүүнтэй холбогдон энэ талаар тодруулахад "320 сая 333 мянган төгрөг байсан. Системд оруулахад алдаа гарсан байна. Залруулах болно" гэж хэллээ.
График #1: УИХ-ын гишүүдийн 2025 оны Хувийн Ашиг Сонирхол, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

