Душанбегийн Их Дуулгад Монголын 23 жүдоч өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх тавдугаар сарын 1-нээс 3-ныг дуустал Тажикистаны Душанбе хотод жүдогийн Их Дуулга тэмцээн болно.

Нийт 33 орны 262 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсний дотор Монголын 23 жүдоч багтаж байна. Одоогийн байдлаар тус тэмцээнд эзэн орон Тажикистаны 39, Узбекистаны 28, ОХУ болон Монголын 23, БНХАУ-ын 16, Казахстаны зөвхөн эрэгтэй багийн 12, Франц 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор байна.

Эмэгтэй баг

  • 48 кг: Ж.Анударь,
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од,  
  • 57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар,
  • 63 кг: Б.Ганхайч, Л.Энхрийлэн,
  • 70 кг: С.Лхагвадулам, ​​​​У.Анужин,​​​
  • -78 кг: О.Хүслэн,
  • +78 кг: А.Адъяасүрэн, Д.Номинзул.

Эрэгтэй баг

  • 60 кг: Э.Ариунболд, Т.Түмэнжаргал,
  • 66 кг: Б.Эрхэмбаяр, Ө.Жанцандорж,
  • 73 кг: Л.Анхзаяа, 
  • 81 кг: О.Шинэбаяр, Г.Батсугар,
  • -100 кг: Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун,
  • +100 кг: Ө.Пэрэнлэйжамц, О.Цэцэнцэнгэл.

Энэ удаагийн тэмцээнд манай тамирчдаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Баасанхүү оролцохоор төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас оролцохгүй болсон аж. Харин дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Б.Ганхайч өнгөрсөн онд Улаанбаатарын Их Дуулга тэмцээнээс хойш анх удаа дэвжээнд гарахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн жил Душанбегийн Их Дуулгад түрүүлж байсан юм.