Монгол Улсаас хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудыг Францаас авчрах төлөвлөгөөг боловсруулжээ
Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам(ССАЖЗЯ)-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ оны дөрөвдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улс(БНФУ)-ын Парис хотноо албан томилолтоор ажиллалаа.
Мөн БНФУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны албан тушаалтнуудтай уулзаж, олдворуудыг хүлээн авах, тээвэрлэх хууль эрх зүйн орчин болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ.
Үүний зэрэгцээ олон улсын соёлын өвийн тээвэрлэлтээр мэргэшсэн "Гроспирон" компанийн төлөөлөлтэй уулзаж, үнэт олдворуудыг эх оронд нь аюулгүй авч ирэх ложистикийн төлөвлөгөөг гаргаад байна.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс соёлын өвөө хамгаалах, хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд тууштай ажиллаж байгаагийн илрэл юм.
Эх сурвалж: Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






