Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Францын Гадаад хэргийн сайдын айлчлал үргэлжилж байна

ikon.mn
2013 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай улсад айлчилж буй Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай улсад айлчилж буй Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд “Монгол брэнд” бий болгон Европийн зах зээлд экспортлоход хамтарч ажиллахыг хүслээ.

Тэрбээр Манай улс хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн бүтээгдэхүүнээр баялаг. Мал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийхээ чанар, техник технологийг улам сайжруулах, хүнсний органик “Монгол брэнд” бий болгон Европийн зах зээлд экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлээд энэ чиглэлд Франц улс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ноён Лоран Фабиус сансар судлал, хиймэл дагуул хөөргөх зэрэг харилцаа холбооны салбарт хамтрах сонирхлоо илэрхийлэв.

Францын Гадаад хэргийн сайд ноён Лоран Фабиус энэ үеэр “Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэсэн Ерөнхий сайдыг саналыг дэмжиж байгаа илэрхийллээ. Мөн сансар судлал, хиймэл дагуул хөөргөх зэрэг харилцаа холбооны салбарт хамтрах сонирхлоо илэрхийлж байв.