Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын энэ сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ
Ноён Лоран Фабиус Төв аймгийн Ар Хуст сумын нутаг дахь “Хишигтэн нүүдэлчин” компаний хөдөө аж ахуйн фермд зочилж, хөдөө аж ахуйн салбар дахь Монгол, Францын мэргэжилтнүүдтэй уулзсан.
Мөн Улаанбаатар хот дахь “Франц дунд сургууль”-ийн нээлтэд оролцлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!