ӨАБНУ-ын дэд ерөнхийлөгч Кгалема Мотланте гэргийн хамт өнөө орой 18.30-д Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана. Тэрбээр Ерөнхий сайдын урилгаар манай улсад ирж байгаа юм.
Айлчлалын хөтөлбөрөөс танилцуулбал, Ноён Кгалема Мотлантег албан ёсоор угтах ёслол маргааш Чингисийн талбайд болно. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар албан ёсны хэлэлцээ хийх юм байна. Үүний дараагаар 11.30 цагт хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.
Харин баасан гараг буюу 11 сарын 1-д Ерөнхийлөгчид бараалхах юм байна. Ингээд Өмнөд Африкийн дэд Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөж нутаг буцна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!