Цагаан сар

12 жилийн өмнө
12 жилийн өмнө
Зураг
2014 оны 1 сарын 14
“Нарантуул” худалдааны төвийн дээл, малгай бүсний үнийг хүргэж байна.
Зураг
2014 оны 1 сарын 14
Cap шинийн баяр дөхөж иргэд тавгийн идээ, хэвийн боов, ууц болон бэлэг сэлтээ бэлтгэж эхэлжээ.
Зураг
2014 оны 1 сарын 14
Сар шинийн баярыг хоггүй, цэвэр орчинд угтахаар нийслэлчүүд жил болгон их цэвэрлэгээ хийдэг уламжлалтай. Энэ сарын 18-н буюу Бямба гарагт нийслэл даяар их цэвэрлэгээнд гарна.
Зураг
2014 оны 1 сарын 13
Нийслэлийн 6 дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг энэ сарын 14-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Зураг
2014 оны 1 сарын 10
Сар шинийн баярыг угтаж энэ сарын сүүлийн 14 хоногийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг мөрдөхөөр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэлээ.
Зураг
2014 оны 1 сарын 9
Энэ онд нийслэлчүүдийг өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлж байгаа. “Нөөцийн махны менежер”-ээр “Баатарууд тэнгэр” ХХК, “Эи Эн Ди Эм” ХХК-иуд шалгаран, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газруудтай хамтран гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Нөөцийн махны жижиглэн худалдааг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Харин сар шинийн баярт зориулж нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нэгдүгээр сарын 11-нээс 29-ний хооронд гаргахаар болжээ.
Зураг
2014 оны 1 сарын 9
БНХАУ жил бүрийн цагаан сар буюу еэвэн сараараа хилээ хаадаг уламжлалтай.
Зураг
2014 оны 1 сарын 8
Энэ жил хаврын тэргүүн сарын шинийн нэгэн нэгдүгээр сарын 31-нд тохионо. Жил жилийн цагаан сараар нийслэлийнхэн нэгэн "гацаанд ордог". Энэ нь захын хороололд үүсдэг замын түгжээ. Нэг сая гаруй иргэнтэй нийслэлийн 6.2 хувь буюу 76 мянга 271 нь 60-аас дээш настай. Эдгээр настан буурлуудын дийлэнх захын хороололд амьдардаг. Иймээс өтгөс дээдэстээ хүндэтгэл үзүүлж золгох гэсэн хүмүүс захыг хорооллыг зорих нь ихэсдгээс түгжрэл үүсдэг . Харин түгжрэлийг багасгах талаар НЗДТГ-аас анхаарлаа хандуулж эхэлсэн аятайхан мэдээ сонсогдлоо. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг хамгийн их хүн амтай /261.917/ дүүргийн тоонд ордог. Энэ дүүргийн замын хагархайнуудыг битүүлж, хөдөлгөөнд саад учруулахгүй байх зэрэг арга хэмжээ авахаар болжээ.
Зураг
2013 оны 11 сарын 28
УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Зураг
2013 оны 10 сарын 30
Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхлээд долоо хонож байна.
12 жилийн өмнө
12 жилийн өмнө