ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа хаана гарах вэ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Энэ онд нийслэлчүүдийн өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 14.0 мян.тн махны нөөц бүрдүүлж байгаа.

“Нөөцийн махны менежер”-ээр “Баатарууд тэнгэр” ХХК, “Эи Эн Ди Эм” ХХК-иуд шалгаран, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газруудтай хамтран гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Нөөцийн махны жижиглэн худалдааг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан.
 
Харин сар шинийн баярт зориулж нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нэгдүгээр сарын 11-нээс 29-ний хооронд гаргахаар болжээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа хаана гарах вэ

Хугацаа Дүүрэг Худалдаалах байршил Борлуулалт хийх компани, махны хэмжээ
I/11-I/29 Сүхбаатар Бүрд зах “ANDM” ХХК /2 машин 3.5-5т/
7 буудалд “Баатарууд тэнгэр” ХХК /1 машин 10 тн/
I/11-I/29 Баянгол Смарт худалдааны төвийн гадна “Баатарууд тэнгэр” ХХК /2 машин 2,5т/
Хар хорин худалдааны төвийн гадна “ANDM” ХХК 2 машин 3.5-5т
I/11-I/29 Хан-Уул Яармагийн эцсийн буудалд “Баатарууд тэнгэр” ХХК /1 машин 2,5т/
I/11-I/29 Чингэлтэй Бөмбөгөр худалдааны төвийн гадна “Баатарууд тэнгэр” ХХК /2 машин 2-2,5т/
Нарантуулын гадна талбайд “ANDM” ХХК /1 машин 8-10 т, 1 машин 3,5т/
Хүчит шонхор худалдааны төвд “Баатарууд тэнгэр” ХХК /1 машин 10т/
I/11-I/29 Баянзүрх Скай их дэлгүүрийн гадна ANDM ХХК /2 машин 3.5-5т/
Тэнгэр бөөний худалдааны төвийн гадна “Баатарууд тэнгэр” ХХК
I/11-I/29 Сонгинохайрхан 3 замын уулзвар Тойрогт ANDM ХХК /2 машин 3.5-5т/
Цамбагарав худалдааны төвийн гадна талбайд ANDM ХХК /2 машин 3.5-5т/
21-р хороолол Шөнийн захын гадна талбайд Баатарууд тэнгэр ХХК /1 машин 2,5т/
I/11-I/29 Багануур 1 цэгээр ANDM ХХК /1 машин 5т/
I/11-I/29 Багахангай 1 цэгээр Баатарууд тэнгэр ХХК /2 машин 3.5-5т/
I/11-I/29 Налайх 1 цэгээр Баатарууд тэнгэр ХХК /2 машин 3.5-5т/

Түүнчлэн

  •  Мишээл экспо худалдааны төвд 1-р сарын 14-өөс 24-ний өдрүүдэд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр “Баатарууд тэнгэр” ХХК, “ANDM” ХХК-иас нийт 4 машин.
  • Дүнжингарав худалдааны төвд 1-р сарын 14-өөс 29-ний өдрүүдэд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр “Баатарууд тэнгэр” ХХК, “ANDM” ХХК-иас нийт 4 машинаар нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.