Цагаан сарын "гацаа"-г гаргана
Энэ жил хаврын тэргүүн сарын шинийн нэгэн нэгдүгээр сарын 31-нд тохионо. Жил жилийн цагаан сараар нийслэлийнхэн нэгэн "гацаанд ордог". Энэ нь захын хороололд үүсдэг замын түгжээ.
Нэг сая гаруй иргэнтэй нийслэлийн 6.2 хувь буюу 76 мянга 271 нь 60-аас дээш настай. Эдгээр настан буурлуудын дийлэнх захын хороололд амьдардаг. Иймээс өтгөс дээдэстээ хүндэтгэл үзүүлж золгох гэсэн хүмүүс захыг хорооллыг зорих нь ихэсдгээс түгжрэл үүсдэг.
Харин түгжрэлийг багасгах талаар НЗДТГ-аас анхаарлаа хандуулж эхэлсэн аятайхан мэдээ сонсогдлоо. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг хамгийн их хүн амтай /261.917/ дүүргийн тоонд ордог. Энэ дүүргийн замын хагархайнуудыг битүүлж, хөдөлгөөнд саад учруулахгүй байх зэрэг арга хэмжээ авахаар болжээ.
Энэ тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгс ийн бичжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

