ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн цагаан идээгээ хаанаас авч болох вэ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн 6 дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг энэ сарын 14-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн мэдээгээр мах, цагаан идээний үзэсгэлэн худалдаа Сонгинохайрхан дүүрэгт  “Түншлэл” төвийн 2 давхарт, Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, Баянгол дүүрэгт “Асгат ХХК-ийн байранд, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төвд, Сүхбаатар дүүрэгт “Гурван гал”, худалдааны төвийн гадна талбайд асраар, Аса циркийн гадна талбайд, 11 дүгээр хороолол “Эвт” төвийн урд, Хан-Уул дүүрэгт “Номин тав” трейд ХХК-ийн “Номин” супермаркетийн гадна талбайд, Скай трейдинг ХХК-ийн Скай хайпермаркетийн гадна талбайд, “Ноme plaza” ХХК-ийн  “Ноme plaza-2” супермаркетийн гадна талбайд тус тус зохион байгуулахаар болсон байна.

Хүснэгтээр:

Дүүрэг Худалдаа хийх газар
Сонгинохайрхан “Түншлэл” төвийн 2 давхарт
Баянзүрх “Скай” их дэлгүүрийн гадна талбайд
Баянгол “Асгат ХХК-ийн байранд
Чингэлтэй “Нарантуул-2” худалдааны төвд
Сүхбаатар “Гурван гал”худалдааны төвийн гадна талбайд асраар
Аса циркийн гадна талбайд
11 дүгээр хороолол “Эвт” төвийн урд
Хан-Уул “Номин тав” трейд ХХК-ийн “Номин” супермаркетийн гадна талбайд,
Скай трейдинг ХХК-ийн Скай хайпермаркетийн гадна талбайд,
“Ноme plaza” ХХК-ийн  “Ноme plaza-2” супермаркетийн гадна талбайд

Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран "Монголд үйлдвэрлэв цагаан сар” үзэсгэлэн худалдааг 2014 оны 1 сарын 14-нөөс 24-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд,

Энэ сарын 14-нөөс 30-ныг дуустал “Дүнжингарав” худалдааны төвд  зохион байгуулахаар боллоо.