Сар шинийн баяраар гурван өдөр амрахаар боллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын хорооноос уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдлаа.
Ингэснээр Су.Батболд гишүүний санаачилсан хуулийн төсөл батлагдаж цагаан сараар гурван өдөр амрахаар болж байна.
Төсөл санаачлагчийн зүгээс цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх амралтын өдрийг нэг өдрөөр нэмэхээр болсон гэдгээ байнгын хорооны хуралдаан дээр хийсэн танилцуулгадаа дурьдаж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

