ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчид цагаан сараар амарна

С.Уянга, Зууны мэдээ
2013 оны 10 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхлээд долоо хонож байна.

БШУЯ-наас 2013-2014 оны сургалтын үйл ажиллагаа, амралтын хуваарийг шннэчилсэнтэй холбогдуулан 1-2 дугаар ангийн сурагчид өнгөрсөн баасан гарагт амарсан билээ.

Харин ахлах ангийнхан ирэх даваа гарагт амрах юм. Өмнөх жилүүдэд нийслэл, орон нутгийн сургуулиуд зөрж амардаг байсан бол энэ жил нэгдсэн журмаар амрах аж.

Ингэхдээ бага ангийн сурагчид 14 хоног, гурваас дээш ангийнхан долоо хоног амарна.

Сурагчдын өвлийн амралтыг цаг агаарын төлөв байдлыг харж цагаан сарыг тааруулан өгөхөөр болжээ.

Хоёрдугаар улирлын амралтаар мөн л бага ангийн сурагчдыг 14 хоног, ахлах ангийн сурагчдыг долоо хоног амраахаар шийдвэр гарчээ.

Зураг