ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг мөрдөнө

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Энэ сарын 18, 26-нд сондгой, 19, 25-нд тэгш тоотой тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй болов

Сар шинийн баярыг угтаж энэ сарын сүүлийн 14 хоногийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг мөрдөхөөр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэлээ. 

Нэгдүгээр сарын 18, 25-ны бямба гарагуудад  сондгой, 1 сарын 19, 26-ны ням гарагуудад тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцохгүйгээр зохицуулжээ. 

Цагаан сар ойртож орон нутгаас цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн тээвэрлэсэн авто машин олон ирж байгаа гэнэ. 

Мөн иргэдийн хөдөлгөөн ч ихэсдэг учраас замын түгжрэлийг сааруулах зорилгоор ийм шийдвэр гаргажээ. Өнгөрсөн жил мөн энэ зохицуулалтыг хийсэн нь үр дүнтэй байжээ.

ЗУРГАН ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО