Cap шинийн баяр дөхөж иргэд тавгийн идээ, хэвийн боов, ууц болон бэлэг сэлтээ бэлтгэж эхэлжээ.
Энэ жил Архангай аймгийн Чулуут сумын малчид нийслэлчүүдэд цагаан идээгээ хүргэхээр өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа аж. Цагаан идээний өргөтгөсөн худалдаа энэ сарын 10-24-нийг хүртэл “Скай” их дэлгүүрийн гадна талбайд үргэлжилнэ.
Архангай аймгийн Чулууг сумын 400 гаруй малчдаа төлөөлөн 100 гаруй хүн ирж цагаан идээгээ борлуулж байгаа талаар худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Б.Отгонбаяр ярив.
Мөн малчид өргөтгөсөн худалдаанд оролцохоор цагаан идээгээ долоо, наймдугаар сарын өмнөөс боловсруулж бэлтгэжээ. Энэ удаагийн худалдаанд Чулуут сумынхан 110 тонн орчим цагаан идээ авчирсан нь нийслэлийн хэмжээнд гарч байгаа хамгийн өргөн сонголттой, томоохон үзэсгэлэн болж байна.
Худалдаа хийж байгаа иргэд ч цагаан идээний амт, чанар, сонголт сайн байгаа талаар ам сайтай байлаа. Цагаан идээний амт болон үг ямар байгааг худалдаа хийж буй иргэдээс лавлахад “Архангайхан цагаан идээ сайхан боловсруулдаг болохоор тавгийн идээгээ эндээс авахаар зорьж ирсэн” хэмээн Сонгинохайрхан дүүргийн иргэн ярив.
Өргөтгөсөн худалдааг сонирхоход ааруул, хурууд, өрөм, сүү, тараг, зөөхий, аарц, цагаан болон шар тосыг төрөл бүрээр нь боловсруулсан харагдлаа. Тэр дундаа сүүн ааруул, мэхээртэй тос болон цагаан тосыг хүмүүс их сонирхож байв. 100 хувийн цэвэр сүүнээс гаргаж авсан сүүн ааруул нь хамгийн үнэтэй бүтээгдэхүүн байлаа. Тавгийн идээгээ таван үеэр засахад зориулсан сүүн ааруулны цуглуулга 150 мянган төгрөгийн үнэтэй аж.
Сүүн ааруулаа дагалдуулан нэгээс хоёр кг ааруул үнэгүй өгч байсан юм. Сүүлийн үед хүмүүс цагаан сарын тавгаа ааруулаар засахыг ил үүд үздэг болсон байна. Учир нь сүүн ааруул нь хэвийн боовыг бодвол удаан хатдаг ба амт сайтай байдаг гэнэ.
Харин мэхээртэй тосыг бусад аймгийнхан төдийлөн боловсруулдаггүй учир нийслэлийн иргэд сонирхож их худалдан авч байгааг худалдаачид хэлж байсан.
Мөн настай хүмүүс хүйтний улиралд цагаан тос хэрэглэх нь ядаргаанд тустай, илчлэг сайн хэмээн худалдаж авдаг байна. Cap шинийн цагаан идээгээ базаахаар зорин ирэх иргэдийн хөл хөдөлгөөн ч тасрахгүй их байсан юм.
Архангай аймаг нь сарлаг, үхрийнхээ тоо толгойгоор улсад эхний хоёрт ордог. Тиймээс тэдний боловсруулсан цагаан идээ чанараараа бусад аймгийг тэргүүлдэг гэнэ. Сарлагийн сүү нь тослог ихтэй, өтгөн байдаг учир цагаан идээ нь амт сайтай байдаг хэмээн идээгээ боловсруулсан эмэгтэйчүүд ярьсан юм.
Иргэдийн нэг сонирхож байсан зүйл нь айраг байлаа. Айргийг хөлдөөж авчирдаг учир жин их дардаг байна.
Тиймээс бага хэмжээгээр авчирсан айраг нь аль хэдийнэ дууссан хэмээн үзэсгэлэнг зохион байгуулагчид хэллээ. Борлуулагдаж буй цагаан идээ нь гар дамжаагүй учраас захын үнэтэй харьцуулахад 1000-1500 төгрөгөөр хямд байсан юм. Гадуур худалдаалагдаж буй цагаан идээний үнэ ханшийг хүргэж байна.
“Скай” их дэлгүүрийн гаднах талбайн цагаан идээний өргөтгөсөн худалдаа
“Баянзүрх” хүнсний захын цагаан идээний үнэ
Аса циркэд зохион байгуулагдаж буй “Сap шинийн үзэсгэлэн худалдаа 2014”
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!