ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Рио Тинто”-д болгоомжлох хоёр үндэслэл бий

З.Боргилмаа
2017 оны 5 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг

-Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд тусгагдаагүй байсан заалт гишүүн Ц.Даваасүрэнгийн саналаар нэмэгдэн орж ирсэн нь “том төслийн санхүүжилтийг дотоодын арилжааны банкнуудаар дамжуулах” тухай байв. Хэрэв уг заалт хэрэгжвэл эдийн засаг дахь валютын урсгал, төсвийн орлого тэнцэлд эергээр нөлөөлж болохоор ч гадаадын хөрөнгө оруулагчид, тодруулбал, Рио Тинтогийн зүгээс “үгүй” гэж хэлэх хоёр ч шалтгаан байгаа аж- 

ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт Вашингтонд болж, Монголын Засгийн газартай тохиролцоод байсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг батлахыг түр хойшлуулжээ.

Хэдийгээр өмнө нь тус байгууллагатай тохиролцсон болзол, нөхцөлд нийцүүлэн УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг баталсан ч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг батлахдаа томоохон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндөхүйц заалтыг тусгасан нь “тоормос” татахад хүргэсэн байна.

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд тусгагдаагүй байсан заалт гишүүн Ц.Даваасүрэнгийн саналаар нэмэгдэн орж ирсэн нь “том төслийн санхүүжилтийг дотоодын арилжааны банкнуудаар дамжуулах” тухай байв. Хэрэв уг заалт хэрэгжвэл эдийн засаг дахь валютын урсгал, төсвийн орлого тэнцэлд эергээр нөлөөлж болохоор ч гадаадын хөрөнгө оруулагчид, тодруулбал, Рио Тинтогийн зүгээс “үгүй” гэж хэлэх хоёр ч шалтгаан байгаа аж.

Нэгдүгээрт, Монголын Засгийн газар болон Оюутолгойн төсөл дээр хамтрагч Рио Тинто компани одоогоос жил хагасын өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сард Оюутолгойн ордын лицензүүдийг барьцаалан олон улсын 15 арилжааны банкнаас нийт 4.4 тэрбум ам.долларын зээл авч, үүгээрээ далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэн зээлийн шийдвэр гарсныг тэмдэглэн ёслол хийж оргилуун дарс буудуулж байсныг санаж байгаа байх. 

Тэрхүү 4.4 тэрбум ам.долларын зээлийн хөрөнгийг захиран зарцуулах эрх Рио Тинтод олгогдсон ба энэ мөнгө нэг удаадаа бөөндөө Оюутолгой төсөл рүү орохгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтын явцад уг зээлээс тухайн жилд шаардагдах хөрөнгө оруулалтыг жил жилээр нь хэсэгчлэн “Оюутолгой” ХК-д олгох юм.

Өнгөрсөн жил гэхэд далд уурхайн хөрөнгө оруулалтад 650 орчим сая ам.долларыг зарцуулжээ. Далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах дээрх зээл нь олон улсын банкнуудад байрших, гүйлгээгээ тэдгээрээр дамжуулах нөхцөлтэй. Уг нөхцөл хангагдаж байж зээлийн эргэн төлөлт суутгагдах ёстой аж. Тэгэхээр Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал, гүйлгээг УИХ-ын тогтоолоор шийдвэрлэх бололцоо бараг үгүй гэсэн үг.

Оюутолгойн төсөлд зээл олгосон гадаадын арилжааны банк, санхүүгийн байгууллагуудтай тохирсон зээлийн нөхцөлийг өөрчлөх боломжгүй гэдгийг Засгийн газар мэдэж байсан учраас 2017 оны Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд анхнаасаа иймэрхүү зүйл, заалтыг тусгаагүй гэх. 

Харин Рио Тинто компанийн зүгээс УИХ-ын тогтоолд туссан заалтыг зөвшөөрөхгүй байх хоёр дахь шалтгаан нь юу байв?

Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш үндсэндээ 10 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулаад байгаа юм. Энэ нь бараг л манай ДНБ-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт. Нийтдээ далд уурхайн бүтээн байгуулалтаа оруулбал 24 тэрбум ам.долларыг зарцуулна гэх мэдээлэл ч бийг сануулах нь зүй. 

Тэгвэл хөрөнгө оруулагч талаас болгоомжилж буй хоёр дахь шалтгаан нь Монголын арилжааны банкнуудын үйл ажиллагааны найдвартай байдал. Хамгийн гол нь Монголын талаас “хөрөнгийн хяналт” тогтоох гэсэн оролдлого гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж буй аж. Тэрчлэн цаашид хөрөнгө оруулалт хийх эсэхдээ ч эргэлзэх үндэслэл гэж харж байгаа бололтой. 

Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдын болгоомжилж буй үндэслэл, бодит шалтгааныг судалж, ойрын хугацаанд буюу 2-3 долоо хоногтоо багтан дундын гарц, гаргалгаа олохоор ажиллаж байгаа гэж эх сурвалж хэллээ. 

Засгийн газар эдийн засгийн дунд хугацааны төсөөллөө гаргахдаа Оюутолгойн ордын хөрөнгө оруулалт далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор 2020-2021 он гэхэд жилийн тэрбум ам.долларт хүртлээ нэмэгдэж, тэр хэрээр төсвийн орлого, тэнцэлд эергээр нөлөөлнө гэсэн тооцооллыг гаргаад байгаа аж.

Харин УИХ-ын гишүүд Оюутолгойн мөнгөн урсгал, гүйлгээг дотоодын банкнуудаар дамжуулах нь зүйтэй гэж үзсэнээс асуудал үүдэж, ОУВС-гийн хөтөлбөр энэ удаад хараахан батлагдсангүй. УИХ-ын энэхүү байр суурь өөрчлөгдөх эсэхээс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжих эсэх нь хамаарах бололтой. Одоогоор эрх барьж буй МАН-ын Удирах зөвлөлөөр асуудлыг хэлэлцээд байр сууриа өөрчлөхгүй гэж шийдвэрлэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ЗОЧИН [202.70.46.211] 2017/5/2
Эдийн засгаа өөрсдөө хэцүү байдалд оруулчаад гуйлгачин болох. Новшнууд
0 | 0 Хариулах
wwww [182.160.37.138] 2017/5/1
ingeel olon ulsin valyutin san uls orni ediin zasagiig awragch bish alagch gdgee haruulj bgamda.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.178] 2017/5/1
Ц.Даваасүрэн гишүүний санаа бол зөв. Гэхдээ 1 дэх шалтгаан бол яах аргагүй мөрдөхөөс аргагүй байх талтай. Харин 2 дахь шалтгааны хувьд бол Монголын банкны систем үүнийг даах даахгүй тухай асуудал хамааралгүй байж болно. Монгол улс тусгаар тогтносон улс учраас өөрийн байгалийн баялгийн төлбөрийг өөрийн санхүүгийн системээрээ оруулах нь маш зөв. Оюутолгой шиг борлуулалттай Эрдэнэт мөнгөө Монгол руугаа оруулаад болоод байхад Оюутолгой яагаад болохгүй, эрсдэлд орно гээд байгааг ойлгохгүй байна. Мөнгө нь гадаадад байршина гэдэг чинь орлогоо нуух боломжийг олгоно гэсэн үг. Дотор нь байгаа алт, бусад металлыг нуух боломжтой болно
0 | 0 Хариулах
Зочин [112.72.11.113] 2017/5/1
Гадаадын тагнуулуудыг цэвэрлээчээ. Монголоо хөгжүүлмээр байна
0 | 1 Хариулах
Зочин [202.72.245.198] 2017/5/1
Рио монгол улс, авилгажсан төрийг утсан хүүхэлдэй шиг л удирдаж байна.
0 | 0 Хариулах
asdfasf [202.179.27.139] 2017/5/1
энэ попууд өөрсдөө эдийн засгийн жинхэнэ алуурчид
2 | 0 Хариулах
Зочин [203.169.50.99] 2017/5/1
энэ Даваасүрэн гэж нэг ац байна аа. Цаана нь Миеэ л байгаа биз. Төсөлд хамрагдвал ОУВС-ын хяналтад орчих болохоор тэрнээс зугтах гэж элдэв зүйл сэтгэж суугаа нь энэ. Засгийн ажлыг явуулж төсөлд хамрагдвал Монголчууд л хожино. Монголчуудаа Засгийн газраа дэмжинэ үү.
3 | 2 Хариулах
Зочин [103.50.206.40] 2017/5/1
Манай баялаг борлуулсан мөнгөө яагаад Монголын банкуудаар дамжуулж болохгүй гэж. Харин ч зөв гэж бодож байна.
0 | 0 Хариулах
Fuck Davaasuren [202.21.96.156] 2017/5/1
Davaasuren gej umhii hulgaich dandaa neg ul buteh hogiin yum hiij yavdiin!!! Mongoliin banknii ezediin lobbygoor bayjsan Huvsguliin ERGII hog, terend orohnoo Irgedee shulj baigaa bankuudiin huug buuruulah heregtei sh dee [хориотой үг]
1 | 2 Хариулах
Зочин [202.179.31.101] 2017/5/1
ОУВС-гэдэг чинь угтаа бол цэрэг зэвсгийн хүч орох боломжгүй стратегийн чухал байршилтай, газарын баялагтай жижиг буурай орнуудыг залгидаг том мангас санхүүгийн зээл тусламж үзүүлэх нэрэн дор, тусгаар тогтнол эрх чөлөөнд халдаж эрхшээлдээ оруулах хорт бодлого юм
2 | 3 Хариулах
Зочин [203.169.50.99] 2017/5/1
yostoi ih giyalaalaa tand. muusain umnuudiin unen nuur tsarai ilchilj ugsund. mongolchuud tand urtei bolloo. gehdee zeel avna za yu!!!
1 | 0 Хариулах
Zochin [202.131.249.138] 2017/5/1
Mongolini banknuud bugd deeremchid. Gadaadaas huvi hun uhtlee ajillaj olson heden togrogoo mongold baidag ger luugee shiljuulhed mongoliin ariljaanii bankuud shuud guilgeeg ni hiij ogdoggui, bankin deeree 5-7 honog barij oortoo hug ni avch baij dans ruu ni shiljuuldeg. Iim argaa barsan, archaagui, luivarchin bankuudtai ulsad gadnii turshlagatai sanhuugiinhen itgej guilgeegee hiihuu. Ugui sh dee. Mongolchuud ch oorsdoo odoo ene bankuudaas bugd zalhaj baina. Huviin salbariig demjij zeel olgoh yostoi bankuud, huviinhnii orsoldogch bolj, biznesiig bulaaj avch, hudaldaj avaad baihad hen edend itgeh yum be.
3 | 1 Хариулах
Zochin [202.131.249.138] 2017/5/1
OT bolgoomjloh ni zuv shuu dee. Manai ariljaanii bankuud yamar naidvargui gedgiig bid bugdeeree medej harj baigaa. Hadgalamj ezemshigchdiinhee mongoor ezded ni yu ch helehguigeer shuud yanzan buriin uildver (Erdenet, Hutul cement, Darhan har tomorlog geh met) hudaldaad avchihdag, hadgalamj ezemshigchdiin mongoor huviin salbariig demjijiin orond huviin salbariinhnii biznesiig bulaaj hudaldaj avdag iim bankuudad gadniihan bitgii hel mongolchuud ch oorsdoo itgehee bolison. Mongolini bankuud huviin salbariinhnii biznesiig bulaaj, tedentei orsoldoj, hadgalamj ezemshigchdiin mongoor huviin salbart ochih biznesuudiig huuli busaar luivardaj avdagaa zogsoohguim bol hen edend itgeh yum be. OT-nii tumen zuv. Zasgiin gazar, ih hural yamarhuu banktai gedgee medej baij shiidver gargaj bai l daa
2 | 1 Хариулах
Зочин [122.201.22.82] 2017/5/1
Yamar erguu yum bichdeg [хориотой үг] ve, esvel horlood bainu? Dald uurhain hurungu oruulaltiig Mongoliin bankruu tat geegui, borluulaltin orlogoo Mongoliin bankaar damjuul gesen bgaa bizde, ene chin zui yosnii l shaardlaga, harin Valutiin san Rio Tinto-n tald orood bnu gui yu
1 | 1 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/5/1
Манай засгийн газар тогтвортой, хэлсэн үгэндээ хүрдэг байсан бол хөрөнгө оруулагч нар дотоодын банкинд мөнгөө байршуулахаас айх зүйл байхгүй. Нэг асуудлаар маргаан үүсэнгүүт банкин дахь мөнгийг нь царцаахаас буцахгүй эвгүй этгээдүүдэд мөнгөө та хадгалуулах уу?
5 | 0 Хариулах
Зочин [202.9.42.219] 2017/5/1
Батбаярын алтны 68 хувийн татвар гэдэг шиг поп Даваасүрэнгийн хорлол юм биз дээ. Уг нь харахад, сонсоход Монголд их хэрэгтэй сайхан санал юм шиг мөртлөө бодит байдал дээр Монголыг хорлоод байдаг. Женкогийн нарийн төмөр замаар орж ирдэг танк шиг.
7 | 0 Хариулах
Зочин [150.129.142.101] 2017/5/1
Зүгээрээ харинч сайн дандаа мөнгө зээллэх сэтгэлгээтэй эсвэл ард түмнийхээ халаасыг хоослохыг бодохоос өөр юм боддоггүй сангийн яамныханыг өөрөөр сэтгэхийг шаардаж байна одоо тэр дэд сайд илүү орон тоо бүтэцээ өөрчил сая өсгөж баталсан сайд нарынхаа багцандах мөнгөгийг болиул саяны төсөвийн тотголоор оруулсан бүх мөнгөгийг болиул хэмнэлтийн горимд ярисанаар жинхэнэ утгаар ор Энэ Даваасүрэн монголын эдийн засгийг сүрүүлэж байгаа цаг хугацаа нотлоно Монголчууд оюутолгой бүгд муулдаг баялагийн хараал нь эхлэж байна даа яг нарийн даа оросын эх өрийг оюутолгойгоос урьдчилаж аваад / 250 сая/ доллор зээлээд орост төллөө биз дээ Н Энхбаяр дундаас бас шомбодсон үүнийг хэнч ярихгүй байгаа болхоос хөөрхий оюутолгой чинь хэрэг болсон юм Мөн монгол өргүй болж дэлхий зах зээлээс бага хүүтэй бонд босгох эрхтэй болсон юм энэ оюу толгойн буян хөөрхий одоо тэгээд бүгд муулаад байгаа учраас зогсоох хэрэгтэй яах гэж гадаадыхнийг уриалаж хөрөнгө оруул гэж дуудсан юм гацууртыг зогсоо монголчуудаа морин доо
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.108] 2017/5/1
Энэ попуудаас салгаж өгөөч улс орныг сүйтгэж дууслаа
3 | 1 Хариулах
Зочин [202.131.242.18] 2017/5/1
Энэ Даваасүрэн улсаа дандаа хорлож байх юм даа
2 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2017/5/1
harin ch zov.
2 | 0 Хариулах
ХАН [202.21.102.178] 2017/5/1
С.Баяр дарга, Баярцогт гишүүн сайд байхдаа баталсан 20,000 хувьсагчтай гэрээ. Та нар юу ч мэдэхгүй за юу
2 | 3 Хариулах
Зочин [122.201.31.11] 2017/5/1
Huvisagch gej yu yum
0 | 0 Хариулах
Zochin [202.70.46.233] 2017/5/1
Gue odoo yaahav dee. Ediin zasgiin huvid baritsaand baigaa uls chini tegeed etsestee togtooloo huchingui bolgool taarah bh da. Uul ni ene ih heregtei zaalt yum shig bn. Hamgaalaad avaad uldvel te
0 | 0 Хариулах
ar [103.11.192.46] 2017/5/1
Ikon ch bas hudaldagdaj dee chaavaas.
2 | 3 Хариулах
zochin [103.26.194.57] 2017/5/1
Nuusan tatvar ni il bolchih ged tegej bga biz. Nugu zuv ged bsan humus odo bolohoor yachiv. Tiim bh ged suuj bhiin. Davaasuren gishuun chini olon jil turd suusan turshlagatai uls turch shde. iim ym medehgui l bv gej. Deeres ni zasgiin gazar medehgui l bv gej. Dahij heleltsed uurchluh shaardlagagui gej uzsen ge bizde. Yadaj gants uda zuv shiidver gargaj bhad ni demjih heregtei.
1 | 0 Хариулах
Ганболд [66.181.181.23] 2017/5/1
Даваасүрэн бол хорлогчин.5 сараас эхлэнэ гээд байсан хамаг ажлууд хойшлов нэг муу унжгараас болж.
4 | 2 Хариулах
Зочин [202.179.26.226] 2017/5/1
Zob bx.
1 | 0 Хариулах
Зочин [141.168.166.42] 2017/5/1
ДАВААСҮРЭН БОЛ ХОРЛОН СҮҮТГЭГЧ ХҮН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГА БАЙХДАА ЮУ ХИЙЖ БАЙСАН ХҮН БИЛЭЭ. АРСЛАНТАЙ ГҮҮРНИЙ ОЮУТНЫ ХОТХОНЫГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР БАРЬСАН БИЛЭЭ. СҮҮЛИЙН 8 ЖИЛД УИХ-Н ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХДАА ҮРГЭЛЖ МОНГОЛД ОРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭСРЭГ АЖИЛЛАА ШҮҮ ДЭЭ
6 | 1 Хариулах
Зочин [103.9.90.130] 2017/5/1
Хаха бөөн мөнгө горьдоод шүлс нь савирч бсан МАНгарууд үхлээ юу
0 | 0 Хариулах