“С.Зоригийг хөнөөсөн хэргээ далдлахын тулд 4 хүний амийг шатааж хохироосон”
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшиж буй Б.Амгаланбаатар болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нараас асуулт асууж, хариулт авав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрсэн үү. Та нар зөв дүгнэлт гаргасан уу" хэмээн асуув.
Түүний асуултад Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "С.Зоригийн амийг хохироосон хэрэг батлагдсан. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргалаа.
Хэрэв гомдол гаргавал давж заалдахын шүүх хурал байгаа.
Захиалгаар хүний амь нас хохироосон. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон гэсэн дүгнэлт өгсөн. Энэ хүмүүс буруутай гэж үзээд шүүх шийдвэрээ гаргасан" хэмээн хариуллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
