ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын иогийн фестивалийн талаар мэдээлнэ
Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь Байнгын хороод хуралдана.
“Монгол Ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Замилан энэ сарын 22-нд болох “Амьдралд би хайртай” бие даасан хоёр дахь тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд тоглолтын ерөнхий зохион байгуулагч С.Отгонмөнх, найруулагч Б.Эрдэнэзул, “Номин” хамтлагийн дуучин П.Гантөгс нар оролцох юм.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт “Монголын иогчдын холбоо” ТББ-аас тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болох Олон улсын Иогийн фестивалийн талаар мэдээлэл хийнэ. Мэдээлэлд Иогийн Гадаад, дотоодын мастер багш нар оролцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
