Улаанбаатар марафонд оролцох иргэдэд энгэрийн дугаар олгож байгаа цэгүүд
Улаанбаатар марафонд бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаарыг шат дараатайгаар тараах бөгөөд тавдугаар сарын 8-21-ний өдрийн хооронд
- 5 км (18+ нас),
- 5 км (12-17 нас охид, хөвгүүд),
- Гэр бүлийн гүйлт 1.5 км-т оролцох энгэрийн дугаарыг нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороогоор дамжуулан олгоно.
Иргэд дүүрэг харгалзахгүйгээр өөрт ойр байрлах дүүргийн Биеийн тамир, спортын хороогоор дамжуулан авах боломжтой.
Харин 10 км, 21 км 095 м, 42 км 195 метрийн гүйлтийн энгэрийн тэмдгийг энэ сарын 16-наас өгч эхэлнэ.
Марафон тавдугаар сарын 23-ны Бямба гарагт төв талбайгаас эхлэхээр товлогдсон билээ.
Энгэрийн дугаар олгож буй цэгүүд:
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

