Тавдугаар сарын 23-ны Бямба гарагт АМРАХ зах, худалдааны төвүүд

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод ирэх долоо хоногийн буюу тавдугаар сарын 23-ны Бямба гарагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт эхэлж, хотын төв хэсгээр автомашингүй бүс болно.

Марафоны үеэр томоохон зах, худалдааны төвүүд амрах юм байна.

Тодруулбал 100 айлын барилгын материалын дэлгүүрүүд, Барс, Бөмбөгөр, Шонхор, Нарантуул, Өгөөмөр, Да хүрээ, Дүнжингарав зэрэг 20 орчим зах, худалдааны төв ажиллахгүй нь.

Тавдугаар сарын 23-ны Бямба гарагт амрах зах, худалдааны төвүүд:

зураг
 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдах марафонд 46,306 хүн гүйхээр бүртгүүлжээ.