Индэр    
4 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

Автомашин сонирхогчдын "эрийн гурван наадам"

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автомашин сонирхогчдын хувьд "эрийн гурван наадам" гэж болохуйц Power Expo & Festival 2026 өнгөрсөн амралтын өдрүүдэд 22-н товчооны авто худалдааны цогцолборт боллоо. 

Анх 2012 оноос эхэлж зохион байгуулах болсон тус фестиваль өнгөрсөн жил Азийн Мото Спортын шилдэг эвентийн шагнал хүртсэн билээ. Тиймээс энэ жил илүү олон улс руу чиглэсэн арга хэмжээ зохион байгуулж, цар хүрээгээ тэлэв. 

Энд зөвхөн дрифт, автомашин сонирхогчдын тэмцээн болоод зогсохгүй холимог тулаан, "Racing Model Asia", BMX дугуй сонирхогчдын үзүүлбэр, хүчний тэмцээн, шилдэг тоноглолтой автомашиныг тодруулсан юм. 

Мөн төмөр хүлгээ гоёсон залуусын "Cool Car" үзэсгэлэн, ижил сонирхлоор нэгдсэн клубүүдийн машины жагсаал болов. 

Японы тамирчид өөрсдийн автомашинтайгаа Монголд иржээ

Төслийн зохион байгуулагч Б.Жигмэддорж тэмцээнийхээ талаар "Энэ удаагийн фестивальд Power буюу биеийн болон техникийн тэмцээн, залуучуудад зориулсан шоу арга хэмжээ, мөн автомашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын худалдаа үйлчилгээг хамрууллаа. Зөвхөн экстим төрөлд 16 тэмцээн зохион байгуулсан. Энэ үеэр "International Drift Cup" олон улсын дрифтийн тэмцээнд 20 орчим тамирчин оролцлоо. Үүнээс олон улсаас манай фестивалийг зорьж ирсэн найман тамирчин бий. Тухайлбал Япон, Швед, БНСУ, Их Британи, ОХУ, Вьетнам, БНХАУ, Малайзаас оролцлоо.

Энэ жилийн тэмцээнээр дөрвөн тайз зассан. Гол тайзаа бид "Эв Нэгдэл" гэж нэрлэсэн юм. Мөн "Нөхөрлөл", "Хамтын хүч" гэсэн тайз засаж ижил сонирхол, хоббитой хүмүүстээ гурван өдрийг хамт өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж өглөө. 

Үндсэн зохион байгуулалтын багт маань 30 гаруй залуучууд байдаг бол фестивалийн хүрээнд 100 гаруй хүн ажилласан. Энэ жилээс илүү олон улсдаа анхаарсан зохион байгуулалт хийсний үр дүнд нь үзэгчдийн тодорхой хувь нь гаднынхан байлаа. Тиймээс цаашид ч илүү олон гаднын тамирчид оролцуулахад анхаарна. Манай улс тээвэр, ложистикийн хувьд тодорхой хүндрэл гардаг. Тиймээс Японы тамирчид л өөрсдийн техниктэйгээ Монголд ирсэн" гэв.

"Racing Top Model Asia" тэмцээнд 10 бүсгүй өрсөлдөв

Монголд мэргэжлийн авто уралдааны модель тодруулах зорилгоор өнгөрсөн жил анх удаа "Racing Top Model" тэмцээнийг санаачилж зохион байгуулсан юм. Тэгвэл энэ удаад цар хүрээгээ тэлсэн юм. Шалгаруулалтад оролцсон 100 гаруй бүсгүйгээс шигшээ шатанд долоон бүсгүй тунаж үлдсэн. Улмаар Англи, Вьетнам, Умард Ирландаас ирсэн модельтой өрсөлдөв. 

Охидыг дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс эхлээд бүтэн сарын хугацаанд зургаан төрлийн зураг авалт, таван видео бичлэг, хувийн харилцаа, хандлага, уралдааны модель гэдэг утгаараа техникийн талын мэдлэгийг нь нэмэгдүүлэх зорилгоор сургалтад хамрагджээ.

Шилдэг тоноглолтой автомашинаар BMW F35 тодров

Best Car Tuning буюу шилдэг тоноглолтой автомашиныг энэ үеэр тодруулсан юм. Шилдэг тоноглолтой автомашинаар "Pro Tuning" клубийн гишүүн А.Алтангэрэлийн BMW f35 буюу 335i тодорчээ.

Уг автомашин нь 2012 оны арванхоёрдугаар сард үйлдвэрлэгдсэн бөгөөд А.Алтангэрэл 2020 онд худалдаж аваад сонирхлоороо тоноглож эхэлсэн байна. Улмаар Power & Expo Festival-д 2024 онд анх удаа оролцоод Гранпри буюу цомын эзэн болжээ.

Тэгвэл өнөө жил дахин шилдгээр тодорч, цом хүртэв. 

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг