"ТЭНГРИ" тоглолтод 50 дууг амьд хөгжимтэйгөөр сонордуулна
Реппэр ThunderZ-ын "Тэнгри" тоглолт болоход 11 хоног үлдээд байна.
Түүний тоглолт тогтсон хэв маягийг эвдэж тусгайлан гаргасан зохиолын дагуу зохион байгуулагдах юм. Мөн Монгол өв соёл, Монгол орны үзэсгэлэнт байгаль, Монголын түүх, Монголын ястан үндэстний аж байдал, соёлын биет бус өвийг өсвөр залуу үед түгээн дэлгэрүүлэх таниулах зорилготой байх аж.
Түүнчлэн тоглолтын үеэр 50 дууг амьд хөгжимтэйгөөр сонордуулахаар болжээ.
Тоглолтод оролцох уран бүтээлчид:
- Big Gee
- Desant
- Ka
- Zogii
- GB
- Erka
- Babar
- Jason
- O.Z
- Limit King
- Bilbang
- Wolfizm
- Maberrant
- Mo'G
- Mvchi
- Babynna
- Blu
- Urgamal
- Bold
- Jonon
- Altan urag
- Hishigdalai
- Gangbay
- DJ Crazy Tuk
- 146 Records
Тасалбарын төрлүүд ба үнэ:
Ангийн багц /10 хүн/ - 600,000 төгрөг
Энгийн тасалбар - 89,000 төгрөг
Fanzone тасалбар - 129,000 төгрөг
Гурван найзын тасалбар - 210,000 төгрөг
VIP тасалбар - 400,000 төгрөг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
