Senzu алдарт тоглогч s1mple-ийн багт нэгдсэнээс хойш анхныхаа томоохон тэмцээнд оролцож байна

Н.Эрхбаяр, iKon.mn
20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: HLTV

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн Intel Extreme Masters Atlanta 2026 тэмцээн АНУ-ын Атлантад өчигдрөөс эхэллээ. 

Тус тэмцээний хувьд манай улсын шилдэг тоглогч Senzu буюу М.Азбаяр шинэ баг болох BC.Game Esports-ийн нэрийн дор оролцож буйгаараа онцлог. Түүнчлэн CSGO тоглоомын домогт тоглогч Simple тухайн багт тоглож байгаа. Тэрбээр Senzu-г хэний ч танихгүй тоглогч байх үед дэлхийн тавцанд мандаж явсан алдартай тоглогч юм. 

Өдгөө 28 настай Simple нь 2014 оноос хойш мэргэжлийн түвшинд өрсөлдөж байгаа бөгөөд энэ хугацаанд 17 удаа томоохон тэмцээний цом өргөж, нэг удаа дэлхийн аваргад түрүүлж байлаа. Мөн 21 удаа том тэмцээний шилдэг тоглогчоор тодорч байсан удаатай.

BC.Game Esports баг өчигдөр хэсгийн эхний тоглолтоо Францын алдарт "Team Vitality" багийн эсрэг хийж, 0:2 тооны харьцаатай хожигдсон. Энэ тоглолтод Senzu 1.03 үзүүлэлттэй тоглож, Украин тоглогч s1mple дараа бичигджээ.

Senzu-ийн шинэ багийн хувьд өнөө шөнийн 23:30 цагаас тус тэмцээнээс хасагдахгүйн төлөө Украины "B8" багийн эсрэг тоглох хуваарьтай байна. Тэд гурав дараалан хожиж байж, тэмцээний Playoffs шатанд шалгарна.

ФОТО: